Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8,133 хүний сорьцод шинжилгээ хийхэд 519 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 50,618 боллоо.
Мөн хугацаанд 805 хүн эдгэрсэн бол найман хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлоос 44,391 нь эдгэрсэн бол 235 хүн уг өвчний хүндрэлээр эндээд байна.