Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хүний сорьцод шинжилгээ хийхэд 533 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 49,175 боллоо.
Мөн хугацаанд 1,065 хүн эдгэрсэн бол долоон хүн уг өвчний хүндрэлээр эндэв. Нас барсан хүмүүсийн тухайд 53-79 насны иргэд бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Өнөөдрийн байдлаар 41,844 хүн коронавирусийн халдвар аваад эдгэрсэн бол 214 хүн коронавируст халдварын шалтгаанаар нас бараад байгаа юм.
Одоогоор 4,087 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,
Хөнгөн-2,100
Хүндэвтэр-1,378
Хүнд-494
Маш хүнд-115 байгаа юм.