Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Шинээр 629 хүнээс коронавирусийн халдвар илэрч, ТАВАН хүн нас барчээ

Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр

“Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6,823 хүний сорьцод шинжилгээ хийхэд 629 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Мөн хугацаанд 754 хүн эдгэрсэн бол 5 хүн нас барсан байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 51,247 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлоос 45,145 нь эдгэрсэн бол 240 хүн уг өвчний хүндрэлээр эндээд байна” гэв.

Сүүлийн 24 цагт 754 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 45,145 боллоо.

 Халдварын улмаас 4,011 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 2,002
  • Хүндэвтэр – 1,360
  • Хүнд – 544
  • Маш хүнд – 105 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 1,829 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.

Өнгөрсөн хоногт 33-89 насны таван хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн нэг иргэн коронавирусийн халдвар авсан хэдий ч тархины хүнд гэмтлийн улмаас нас барлаа.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!