Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Шинэ нисэх буудал долоодугаар сарын 4-нөөс үйл ажиллагаагаа эхлүүлнэ

Монгол-Япон хоёр орны хамтын ажиллагааны билэг тэмдэг болон баригдсан “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2021 оны 7-р сарын 4-ний өдөр албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгааг мэдэгдэхэд таатай байна.

“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь Монголын Улсын Засгийн Газартай байгуулсан концессын гэрээний дагуу ирэх 15 жилд нисэх буудлын үйл ажиллагааг хариуцан ажиллах юм.

Олон улс болон орон нутгийн бүх нислэгийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу шилжүүлэх болно.

Нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх нээлтийн хүндэтгэл ёслолын арга хэмжээ 7-р сарын 4-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд ёслолын арга хэмжээ нь олон улсын нислэгтэй давхцаж байгаа учир УОК-ын тогтоол шийдвэрийг дагаж мөрдөх, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хүн хоорондын зай барих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулагдана

  1. 2021 оны 7-р сарын 4-ний өдрийн 13:00 цаг хүртэл зөвхөн УБ-Нарита (Япон) чиглэлийн 11:50 цагт хөөрөх аялалын зорчигчдыг тийз болон холбогдох бичиг баримтаар, шинэ нисэх буудлын нээлтийн ёслолын арга хэмжээнд  уригдсан зочдыг урилгаар нисэх буудлын 2 дугаар давхарын төв хаалгаар дотогш нэвтрүүлнэ.
  2. Бусад иргэдийг нээлтийн өдрийн 13:00 цагаас хойш нисэх буудлын төв хаалгаар нэвтрүүлэхдээ коронавирусын халдвар хамгааллын дэглэмийг баримтлан дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамрагдсан гэрчилгээ, халдвар аваад эдгэрсэн бол эрүүл мэндийн гэрчилгээ, эсвэл 72 цагийн ПСР-ын шинжилгээний хариуг шалгана. Мөн биеийн халууныг   хэмжиж, ариутгал хийлгэснээр дотогш нэвтэрч дэлгүүр, худалдаа үйлчилгээ, хоолны газраар нисэх буудлаар үйлчлүүлэх боломжтой болох юм.
  3. Улаанбаатар-Шинэ нисэх буудал-Улаанбаатар чиглэлд үйлчлэх  нийтийн тээвэр, такси үйлчилгээний мэдээлэл

Компани

Веб хуудас

Утас

   Атибус ХХК

   https://transport.ub.gov.mn

93112245

   Эрдэм Транс ХХК

   https://transport.ub.gov.mn›, erdemtrans_13@yahoo.com

7710-0601, 99994944

   Вип такси сервис

   Viptaxi1199@gmail.com,

7000-4499

   Улаанбаатар  такси транспорт сервис

    https://www.facebook.com/Ulaanbaatar.Taxi

   EZ cab application

1800-1991

4. Дээрх зохион байгуулалттай холбоотой нэмж тодруулах зүйл байвал дараах хаягаар холбоо барина уу.

Утас: (976) 7128 7360, 1900-1980, 85050528

Имэйл: Info@nubia-llc.mn

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!