Амжилт Мэдээ

Шинэ цагийн хамгийн хүсэмжит бүсгүй

Цаг үеэ дагаад залуусын хүсэмжилдэг бүсгүйчүүд ч өөрчлөгддөг бололтой шүү. Хэдхэн жилийн өмнө л П.Одгэрэл, Д.Пүрэвсүрэн зэрэг топуудыг хамгийн сайхан бүсгүйчүүдээр нэрлэдэг байсан бол түүний дараагаар эротик киноны эрлэг жүжигчин О.Долгорыг л хамгийн cool эмэгтэй хэмээн шүүрс алдаж явсан залуус олон. Харин энэ цагийн хамгийн эро бүсгүйгээр “Single Ladies-3” кинонд Хадаан бүсгүйн дүрийг бүтээсэн Б.Сансармаа өрсөлдөгчгүйгээр тодорч орхив. Угтаа бол бид түүнтэй эчнээ танил. Яагаав нөгөө МҮОНТВ-ийн “АСК” нэвтрүүлгийг хөтлөдөг байсан хөтлөгч

Б.Сансармаа нэг л өдөр эх орноо орхин эрдмийн аянд мордсон. АНУ-ийн Лос Анжелес хотод жүжигчний мэргэжлээр суралцаж байгаад ирсэн даруйдаа “Single Ladies-3” жүжигчин Ундармаагийн овоо хараанд өртөж дэлгэцийн бүтээлд хүч үзэх боломж олдсон байх вэ. Тун чадварлаг фото модель тэрбээр өөрийн инстаграмм хуудсыг ч энэ чиглэлд түлхүү ашиглан, бүрэн нүцгэлсэн зургаа ч оруулж байсан удаатай. Харин сүүлийн үед хагас нүцгэн зургуудаараа инстаграм хуудсаа чимэх болсон тэрбээр илүүдэл жингээ хаяснаас хойш ийнхүү сайхан бие галбираа гайхуулах болсон гэдэг шүү. Сонирхуулахад Америк явахаасаа өмнө Б.Сансармаа Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын дүү С.Амарбаясгаланттай хайрын романс хэлхэж явсан ч эрдмийн мөр хөөснөөр тэдний харилцаа дуусгавар болсон юм билээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!