Uncategorized Амжилт Амьдрал Боловсрол Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ Шар мэдээ

ШШГЕГ-ын  удирдах ажилтнууд тансаг зочид буудалд хоёрхон өдөр зөвлөлдөхөд 61 сая төгрөг зарцуулжээ

Төрийн албаныхан тэр тусмаа удирдах ажилтнууд татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг тансаглалын хэмжүүр байсаар ирсэн. Тэд хааны ордон гэмээр офиссд тухалж, “босс” загварын ширээ сандалд заларч, дотоодод “лексус-570” хөлөглөн, гадаад руу бизнес ангилалаар нисдэг. Хурал зөвлөгөөнийг ч төсвийн их хөрөнгөөр тансаг газарт хийдэг. Д.Загджав даргатай ШШГЕГ-ын удирдах ажилтнууд иймэрхүү зангарагаа харуулсан байна. Өнгөрсөн 1-р сарын 19-20-нд Улаанбаатарын тансаг зочид буудлын нэг болох “Корпорейт хотел энд конвэйшн центр”-д тус газрын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн болж хурлын танхимын болон бусад төхөөрөмжийн зардалд 61 сая төгрөг төлсөн байна. Хоёрхон өдөр хуралдахад л хагас зуун сая илүү гарсан мөнгийг үрээд хаяжээ. Энэ бол зөвхөн зөвлөгөөний зардал агаад дараа нь хүлээн авалт болсон байж таарна. Үүнд ахиад л хөрөнгө зөрцуулагдсан биз. Түүнээс гадна дарга нар нь тансаг зочид буудалд зөвлөлдөж байх зуур цэргүүд нь өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж байжээ. “Чухал” зөвлөгөөний үеэр хоригдол оргосон шуугиан дэгдэж, өөрийх нь болон зөвлөгөөний нэр хүндийг сэвтээхээс Д.Загджав эмээсэн аж. Ийнхүү ШШГЕГ-ын  дарга нарын зөвлөгөөн татварын төлөгчдийн нуруун дээр 60 сая төгрөгийг үүрүүлсэн аж. Энэ нь зөвхөн нэгхэн агентлагийн дарга нарын зөвлөгөөний зардал агаад хэрвээ бүх агентлагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний зардлыг нэмбэл толгой эргэм тоо гарах нь мэдээж …

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!