Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

ШШГЕГ-ын харьяа саатуулах байранд коронавируст халдварын дэгдэлт гарчээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа саатуулах байранд коронавирусийн халдвар гарсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “ШШГЕГ-ын харьяа саатуулах байранд коронавируст халдварын дэгдэлт гарсан. Үүнтэй холбоотойгоор бид тухайн саатуулах байранд байсан бүх хүнээс коронавирус илрүүлэх шинжилгээ авсан.

Батлагдсан тохиолдлуудыг тусгай газар руу зөөвөрлөж, тусламж үйлчилгээ үзүүлсэн” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Баривчлах хугацаа нь дуусаж, гарах болсон хүмүүсийг хяналтад авсан. Тодорхой ажиглалтуудыг хийж буй бөгөөд гарах үед нь шинжилгээ авч, гэртээ гарсныг нь дараа ажиглах арга хэмжээ авна. Тиймээс тэдгээр хүн халдвар тараах эрсдэл байхгүй гэж хэлж болно” гэв.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!