Uncategorized Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

Ш.Лхамсүрэн Хөгжлийн Банкны ₮13.7 тэрбумын зээлийн үлдэгдлээ төлөөгүй


Монгол Улсын Хөгжлийн Банкнаас чанаргүй зээлийн ангилалд багтсан зээлүүдтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаад буй.
Энэ дунд Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн болон АНУ дахь Монгол Улсын Элчин сайд асан Ё.Отгонбаяр нарын хамаарал бүхий “Мондулаан трейд” компани нэрлэгдсэн.
Тус компани 2018 оны аравдугаар сард буюу Ш.Лхамсүрэнг БХБ-ын дэд сайд, Ё.Отгонбаярыг Элчин сайдаар ажиллаж байх үед “Баянголын ам дахь Зүүн шанд, Улааншивэртийн амны алтны шороон ордыг ашиглах төсөл”-д зориулж 15 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Гэвч уг зээлийн 13.7 тэрбум төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Чанаргүй зээл” ангилалд багтсаныг Хөгжлийн Банк шүүхэд өгч, 17.5 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргажээ.
Ш.Лхамсүрэн нь БХБ-ын дэд сайдын албан тушаалын хүрээнд 2015-2017 оны хөрөнгө, орлогоо АТГ-т мэдүүлж байсан байна. Уг мэдүүлэгт “Мондулаан трейд” ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг болохоо гурван жил мэдүүлжээ. Харин 2020 онд Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувиар ХОМ-ээ АТГ-т бүртгүүлсэн бөгөөд тус компанийн талаар мэдүүлээгүй байна.
Ш.Лхамсүрэн нь “Нүүдэлчин” группийн залгамжлагч, Шүхэрт гуайн бага хүү. Тэрбээр сайд болохоосоо өмнө группийнхээ ерөнхий захиралаар ажиллаж байсан. Өдгөө хувийн компанидаа ажиллаж байгаа юм. Түүний ард зогсож байгаа нь эхнэр, хүүхдүүд нь. Төрийн мөнгө өгөх болохоор хойш суудаг, хамбад золгох болохоор гүйхээрээ очдог хүмүүс байх юм даа.

Санал болгох

Performanța și consumul de date în live casino pe mobil

people-analiz

Slotsgem o SlotV: prelievi più rapidi per chi usa crypto

people-analiz

Το μέγιστο κέρδος 1000x του Raging Bull στην πράξη

people-analiz

Cele mai bune sloturi Symbol Transform în 2026

people-analiz

Τα φρουτάκια Twilight Zone της Habanero: RTP και μεταβλητότητα

people-analiz

Scrooge és Black Horse: miben különböznek valójában?

people-analiz

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!