Мэдээ Онцлох мэдээ Улс төр Фото мэдээ

Ш.Раднаасэд: Ичихгүй бол хулгайчийг нь би зарлана

-Оффтэйктэй холбоотой Голомтын Д.Баясгалан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарыг бариач ээ, Ерөнхий сайд аа-

УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг хэлэлцэж, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-АТГ таван хүний нэр зарласан. Жагсагчдын галыг намдаах гэж нэрлэсэн ч, тэд тарахгүй. Миний бие жинхэнэ хулгайчаа зарла хэмээх уриалгыг гаргаж байна.  Нууц гэрээнд  том эрх мэдэл  бүхий улс төрчид оролцчихсон байгаа. Би амьдралдаа хулгай хийж үзээгүй. Хийж чадах ч үгүй.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Энэ гэрээнүүдийг ил болгоход хойрго хандаад байна вэ. Яагаад ҮАБЗ-ийн гишүүд одоо байгаа мөртлөө тэр бичиг цаасыг ил гаргахгүй байна вэ. Зургаан жил төр барьж байгаа, бүх шатанд хүчээ нэгтгэсэн эрх баригчид улсынхаа эдийн засагтай тэнцэх хулгай байхад яагаад илрүүлдэггүй юм бэ. Чадваргүй менежерүүд удирдаад байна уу. Иргэд жинхэнэ хулгайч нь сугарч үлдэж байна гэсэн байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Бүх зүйл ил байна. Хууль хяналтын байгууллагаас мэдлээ. 300 гаруй гэрээгээр баялагаа тоночихсон байна шүү дээ. Тухайлбал, 30 сая төгрөгөөр бээлий авах, цамц авах зэргээр үрсэн байна. Мөн 1.3 төгрөгөөр эрүүл мэндийн үзлэг хийнэ. Ингэж мөнгө идсэн байна. Түүнээс гадна оффтэйк гэрээнээс илүү булай зүйл зөндөө байгаа юм. Энэ боомтын хяналтын хороог илүү өргөтөх хэрэгтэй. Тэр ч бүү хэл, “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой бүхнийг зарла. Ихэнх нь улстөрчдийн компани байна. Тэдний нөлөөлөл их байна. Оффтэйктэй холбоотой Голомтын Д.Баясгалан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарыг бариач ээ, Ерөнхий сайд аа. Юунаас нь айгаад байгаа юм бэ. Жинхэнэ хулгайчаа зарла. Нээлттэй хэлэлцүүлгээ энэ сарын 21-нийг хүлээхгүй хийе. МАН дотор нүүрсний хулгайч байхгүй бол тэрийгээ нотлох хэрэгтэй. Аль эсвэл ард түмний бухимдлыг дарах гэж биднийг гаргаж, хаяж байгаа юм уу. Энэ хэрэг их сунжрах юм бол бид тавыг түдгэлзүүлэх асуудлыг гаргаж ирэх гэж байгааг чинь дуулсан шүү. Ичихгүй бол хулгайчийг нь би зарлана.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!