БШУЯ-аас олон нийтээс ирж байгаа асуулт бүрд тухайлан хариулт өгөх боломж хомс байгаа учир давхардсан асуултуудыг нэгтгэн долоо хоног тутам хариулт өгч байхаар болжээ.

Теле хичээлийн цагийн тоо, телевизээр нэвтрүүлэх өдрийн тоог бууруулж, багш, сурагчийн ачаалалд зохицуулалт хийсэн. Теле-цахим-бие даах материалыг давхардуулж хүүхдэд ачаалал өгөхгүй байхыг чиглэл болгожээ.
ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгажээ. Долоодугаар сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
ЕБС-ийн 1-р ангид элсэх хүүхдүүдийг бүртгэх ажлыг 2021 оны наймдугаар сард цахимаар болон уламжлалт хэлбэрээр хослуулан зохион байгуулна.