Амьдрал Мэдээ

“Эко констракшн” ХХКомпани сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд 5 сая төгрөг хандивлав

Монголын сэтгүүлзүйн салбарт олон жил тууштай ажиллахдаа онлайн сэтгүүлзүйг хөгжүүлж, “Монголын сайтын холбоо’’-г үндэслэж, ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд зориулж  “Эко констракшн” компани таван сая төгрөг хандивлалаа.

Дөрөв дэх засаглалын үүргийг нэр төртэй биелүүлж, үндэсний бүтээн байгуулагчдыг үргэлж дэмжиж, нийгмийг соён гэгээрүүлэх үйлст цаг наргүй хөдөлмөрлөдөг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад тусламж дэмжлэг шаардлагатай үед “Эко констракшн” ХХК үргэлж дэмжсээр ирсэн.

Мөн үндэсний бүтээн байгуулагч тус компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, жил бүр эрүүл мэндийн салбар, Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд чиглэсэн сайн үйлсийн ажлууд өрнүүлж, нэн шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлсээр ирсэн бөгөөд гэнэтийн галын аюулд өртсөн “Өнөр бүл” төвийн хүүхдүүдэд өнгөрсөн долдугаар сард 10 сая төгрөг хандивлаж байсан юм.

Үндэсний бүтээн байгуулагч “Эко констракшн” ХХК-аас “Эрүүл сэтгүүл зүйг хөгжүүлж, бүтээхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй Ж.Жаргалсайхан удахгүй эдгэрч олон түмнийхээ төлөө үзгээ хурцалж, үйлсээ үргэлжлүүлэх болтугай” хэмээгээд Монголын нийт бүтээн байгуулагч нарыг хандивын аянд нэгдэхийг уриаллаа.

Санал болгох

Санал авахаар дэлгүүрийн өрийг тэглэж, оронд нь иргэдийн регистрийн дугаарыг авч байна

uuganaa90

Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг хийхдээ зөвхөн нэг дүүрэгт улсын төсвийн 845 сая төгрөгийг зарцуулжээ

uuganaa90

ХӨЛ ДҮҮЖЛЭХ УНААГҮЙ, ХОЁР ӨРӨӨ БАЙРТАЙ БАЙСАН Г.ДАМДИННЯМ ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛ ТЭРБУМЫН ХАУСТАЙ, 300 САЯЫН ЖИЙПТЭЙ БОЛЖ ХӨЛЖЖЭЭ

uuganaa90

Г.Сайханбаярын ухуулагч хүн алсан бол Ч.Хүрэлбаатарын штабынхан бусдын эд зүйлийг булаажээ

uuganaa90

“Хөгжлийн тав”-аас авилгатай нэр холбогдож байсан нь Н.Хүрэлбаатар

uuganaa90

ХОМ: МАН-ын жагсаалтаар тодорсон “шарк” Ч.Анар 1,6 тэрбум төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!