Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад ГУРАВ хоног үлдлээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл тавдугаар сарын 5-ны 18:00 цагт хаагдана. Өөрөөр хэлбэл, их дээд сургуульд элсэх эрхийн шалгалтын бүртгэл дуусахад гурав хоногийн хугацаа үлдээд байна.

Ерөнхий боловсролын сургуулийг төгсөгч та Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй бол www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлээрэй. Хэрэв бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажихыг анхааруулж байна.

Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүй. Бүртгэлийн алхмын дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоос дээр дарж авна уу.

Хөл хорионы үед буюу 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл Боловсролын үнэлгээний төвтэй 8014-9038; 8016-9058; 8016-9038 утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг мэдээ мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас аваарай.

Эх сурвалж: БҮТ

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!