Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийг дэмжих, тусгай хэрэгцээт иргэдэд таатай орчин бүрдүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай, Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөөг батлах тухай, “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨААТҮГ-ын  талаар авах арга хэмжээний тухай зэрэг асуудал хэлэлцэх юм.

Хуралдааны эхэнд нийслэлийн өмчид бүртгэлтэй, өндөр хурд бүхий 2 ширхэг иж бүрэн компьютерийг  Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид шилжүүлж, төрийн өмчид бүртгүүлэх шийдвэр гаргав. Ингэснээр коронавируст халдварын үед хүмүүжигчдэд оруулах сургалтыг тасралтгүй явуулах, түр хугацааны цахим уулзалтыг хуваарийн дагуу зохион байгуулах нөхцөл бүрдэж байгаа юм.

НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөөг батлав

Нийслэлийн эмэгтэйчүүдийн нийтлэх эрх ашгийг хамгаалах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, нийслэлийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, эрх тэгш байдлыг хангах чиг үүрэгтэй ажиллах тус зөвлөл 2021 онд дөрвөн чиглэлд арга хэмжээ хэрэгжүүлнэ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийг дэмжих, тусгай хэрэгцээт иргэдэд таатай орчин бүрдүүлэх болон ахмад настнуудыг дэмжих хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулна. Ингэхдээ нийслэлийн төр захиргааны байгууллага болон донор байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх юм.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжилж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!