Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

ЭМЯ: Нас барсан дөрвөн хүн 70 наснаас дээш өндөр настай хүмүүс байна

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнүүд хийх явцад 983 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 20,655 болж байна. 983 тохиолдлын гурав нь зөөвөрлөгдсөн буюу гадаадаас ирсэн иргэнээс илэрсэн халдвар бол бусад нь дотоодод бүртгэгдсэн бөгөөд

  • 895 нь Улаанбаатар хотод,
  • 85 нь орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 11,450 боллоо.  Халдварын улмаас 3,131 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 2,060
  • Хүндэвтэр 791
  • Хүнд 223
  • Маш хүнд 57 хүн байна.
  • Өнгөрсөн хоногт дөрвөн нас баралт/83 болон хоёр 70 настай эмэгтэй, 85 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. Нас барсан дөрвөн хүн нийслэлд эмчилгээ хийлгэж байсан.

Маш хүнд хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй нь нас баралтыг нэмэгдүүлж байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна” гэлээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!