Uncategorized Амьдрал Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга асан Б.Цогтбаатар Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшиний гуйлтыг “биелүүлээд” хэрэгт унажээ

 

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарын 26 хүнд холбогдох хэргээс хамгийн “харамсалтай” нь экс газрын дарга гэнэ. “Хатан ээж” гэж өргөмжлөгдсөн Д.Сарангэрэлийн дараа ЭМ-ийн сайдад нэр яригдаж байсан тэрээр найзынхаа гуйлтанд “үгүй” гэж хэлж чадаагүйгээс тусгай зөвшөөрлийн хахуулын том хэрэгт унажээ. Тэр найз нь 2019 онд яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргаар /үүрэг гүйцэтгэгч байсан байж магад/ ажиллаж байсан М.Баттүвшин гэж тогтоогджээ. Мөн оны дөрөвдүгээр сард Б.Цогтбаатар найзынхаа гуйлтаар Ц.Наранбаярын “Эн Ар Би”, “И Ти Эн” гэдэг хоёр компанид илт давуу байдал олгосон. Ингэхдээ эхлээд компанийн захирлыг ЭМЯ-ны гэрээт шинжээч Ү.Отгонбаатартай танилцуулжээ. Гэрээт шинжээч нь дээрхи хоёр компанийн импортын болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн материалуудыг урьдчилан байдлаар уншиж, засаж бэлдээд дүгнэлт гаргасан байна.  Бэлэн болсон материалыг Б.Цогтбаатар эрх мэдлээ ашиглан дараа сарын тусгай зөвшөөрөл олгох комиссийн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтанд оруулж найзынхаа “гуйлт”-ыг яг таг биелүүлсэн гэнэ. Харин компанийн захирал гэрээт шинжээчийн дансанд “зээл төлөв” гэсэн агуулгатайгаар 500 мянган төгрөг шилжүүлжээ.  Ийнхүү Б.Цогтбаатар адилхан газрын дарга найздаа “туслаад” л сайд болох боломжоо алдсан бол туслалцаа  “гуйсан” М.Баттүвшин нь ЭМ-ийн дэд сайд болжээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!