Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 785 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 55.852 болж байна. Мөн хугацаанд 4 хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 263 боллоо. Мөн ковидын бус шалтгаанаар онон батлагдан эмчлэгдэж байсан, 33 настай нэг эмэгтэй барилга дээрээс унаж нас барлаа.
Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд,
78 настай эмэгтэй: Тавдугаар сарын 14-нд онош батлагдан, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан.
79 настай эмэгтэй: Тавдугаар сарын 12-нд онош батлагдан, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан.
46 настай эрэгтэй: Тавдугаар сарын 12-нд онош батлагдан, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан.
66 настай эрэгтэй: Тавдугаар сарын 15-нд онош батлагдан, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан.