Өчигдөр улсын хэмжээнд 14,936 хүний сорьцод шинжилгээ хийхэд 437 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 106 хүн эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4,150 хүрлээ. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 65.5 хувийг эзэлж байгаа юм.
Одоогоор улсын хэмжээнд хүн коронавирусийн халдварын улмаас 1,462 эмчлүүлж байна.
Үүнээс биеийн байдал
- Хөнгөн-1,243,
- Хүндэвтэр-194
- Хүнд-8
- Маш хүнд-7 хүн байгаа юм.
- Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 5,796 /2021.03.26/
- Улаанбаатар-5,287 /сүүлийн 24 цагт 370 тохиолдол нэмэгдэв/
- Завхан-7
- Архангай-6
- Төв аймаг-57 /сүүлийн 24 цагт 26 тохиолдол нэмэгдэв/
- Хөвсгөл-21 /сүүлийн 24 цагт 5 тохиолдол нэмэгдэв/
- Дархан-Уул- 75 /сүүлийн 24 цагт 6 тохиолдол нэмэгдэв/
- Увс- 2
- Баянхонгор-1
- Дорноговь-37 /сүүлийн 24 цагт 3 тохиолдол нэмэгдэв/
- Орхон-46 /сүүлийн 24 цагт 18 тохиолдол нэмэгдэв/
- Өвөрхангай-30 /сүүлийн 24 цагт 3 тохиолдол нэмэгдэв/
- Хэнтий-6 /сүүлийн 24 цагт 6 тохиолдол нэмэгдэв/