Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Энэ онд 1.8 сая га талбай бүхий 12 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдааанд Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан мэдээлэл хийв.

Өнөөдрийн байдлаар Ноён уулын дархан цаазат газарт хилийн заагийн тэмдэг тэмдэглэгээ байршуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ ондоо багтаан Ноён уулын дархан цаазат газрын дотоод бүсчлэл (Онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс)-ийг тогтооно. Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа байгуулах зардлыг 2022 оны төсвийн төсөөлөлд тусгахаар санал боловсруулан ажиллаж байна гэж байлаа.

 2021 онд Архангай, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Увс зэрэг 6 аймгийн 25 сумдын нутаг дэвсгэрийг хамарсан, дархан цаазат газрын ангиллаар 1, байгалийн цогцолборт газрын ангиллаар 3, дурсгалт газрын ангиллаар 3, байгалийн нөөц газрын ангиллаар 5 нийт 1.8 сая га талбай бүхий 12 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байгааг салбарын сайд Н.Уртнасан мэдээлэлдээ онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!