Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Эрдэмтдийн зөвлөл 60 хоног ХӨЛ ХОРИО тогтоох санал гаргалаа

Сүүлийн 24 цагт 11.765 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 2231 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 98.050 болоод байгаа юм.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс 60 хоногийн хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа.

Энэ талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач доктор Т.Бэгзсүрэн  “Долоодугаар сарын 1-нд хөл хорио тогтоох тооцооллыг Засгийн газарт хүргүүлсэн. Одоогийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох нь зүйтэй хэмээн үзэж зөвлөмжийг хүргүүлсэн байна. Өмнө нь зургаадугаар сарын 15-нд халдварын тохиолдол буурах тухай тооцоолол гарсан ч зарим төрлийн үйл ажиллагаанаас болоод үр дүнд хүрсэнгүй” гэсэн юм.

Мөн тэрээр “Халдварын тохиолдлын тоог дунджаар авч үзнэ. Хөл хорихгүй байвал халдварын тохиолдол 2500 хүрээд буурах төлөв ажиглагдаж байна. Мөн зарим өдөрт 3500 хүрэх өндөр тооцоолол гарсан. Нас баралт 1000-д хүрэх эрсдэл бий. Долоодугаар сарын эхээр нас барсан хүний тоо нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал оргилдоо хүрнэ. Иймээс хөл хорио тогтоох саналыг хүргүүлж байгаа юм” гэлээ.

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!