Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер өнөөдөр нээгдэж байна

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэр Шижигтийн хавцалд, Ховд гол дээр усан цахилгаан станцыг барихаар болж, зураг төслийн ажил дууссан байгаа билээ.

Уг усан цахилгаан станцыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер өнөөдөр нээгдэж байна. Тендер нээх хугацааг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан оролцогч талуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу тавдугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгасан байсан юм.

90 МВт хүчин чадалтай “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” баригдсанаар баруун бүсийн таван аймгийн 4,430 ахуйн нэгж, 5,400 орон сууц, 36,000 гаруй гэр хорооллын хэрэглэгч, нийт 52,000 хэрэгэлэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр хангана. Төсөл хэрэгжсэнээр цахилгаан эрчим хүчний хэрэглээний 74 хувийг импортоор авдаг Баруун бүсийн эрчим хүчний систем бүрэн дотоодоос хангагдах юм.

Эрчим хүчний сүлжээнд ашиглах 200 МВт.цаг багтаамжтай цахилгаан цэнэг хуримтлуурын төсөл

Хоногт 200 МВт.цаг цахилгаан эрчим хүчийг хуримтлуулж нэгдсэн системийн оргил ачааллын үед сүлжээнд нийлүүлэх юм.

Төвийн эрчим хүчний системийн цахилгаан станцуудын горим тохируулгад чухал үүрэг гүйцэтгэж, импортын эрчим хүчний хэмжээ буурна. Мөн тасралт саатал, чадлын дутагдлаас үүдэлтэй хязгаарлалт багасч үндсэн тоноглолын найдвартай ажиллагаа сайжирч, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх техникийн боломж нэмэгдэх ажээ.

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!