Uncategorized Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр

“ЭРДЭНЭТ” ТӨҮГ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ц.БАТ-ЭНХ НЬ ИРГЭН Э-ГЭЭС 600 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН ГЭХ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ

МАН-ын нарийн бичгийн дарга асан, Эрдэнэт ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан Тамгын газрын дарга Ц.Бат-Энх нь иргэн Э-гээс 600 сая төгрөг залилсан хэргээс Сүхбаатар дүүргийн прокурорын газарт шалгагдаж байна.
Тодруулбал… Иргэн Э нь Ц.Бат-Энхэд 2018-2019 онуудад 600 гаруй сая төгрөгийг нэр бүхий данс руу шилжүүлж, буцаан авах нөхцөл тохирсон ч одоог хүртэл бүрэн буцааж аваагүй байна. Тиймээс иргэн Э хууль хяналтын байгууллагад хандсан бөгөөд энэ хэрэг 2021 оноос хойш шалгагдаж байгаа юм. Энэ хугацаанд Ц.Бат-Энх тухайн иргэнийг удаа дараалан дарамталж “хуулийн байгууллагад өгсөн өргөдлөө буцааж татвал мөнгийг чинь өгнө, үгүй бол 2-3 жил шүүхээр яваад дуусна биз” гэх мэтээр дарамтлах болжээ.
Уг нь 2022 оны 10-р сарын 7-ны өдрийн Сүхбаатар дүүргийн ПГ-ын ерөнхий прокурор Э.Амарбат “5/1297” тоот Гомдлын хариу өгөх албан бичгээр “…хэргийг хуульд заасан хуулийн хугацаанд түргэн шуурхай шалгах талаар мөрдөгч, хяналт тавьж прокурорт даалгасан болохыг таньд мэдэгдье” гэжээ. Гэвч үүнээс хойш энэ хэрэгт ямарваа нэгэн ахиц гараагүй бөгөөд Ц.Бат-Энх нь иргэн Э дарамталсаар энэ тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдах бүрт “ташаа мэдээлэл” гэж үгүйсгэсээр байна.
Өөрөөр хэлбэл, Ц.Бат-Энх нь залилсан иргэнээ ийнхүү дарамталж байгаа нь хууль хяналтын байгууллагад нөлөөтэй эсвэл нөлөө бүхий этгээдтэй дотно харилцаатай. Тиймээс л өөрт холбогдох хэргийг удаашруулж, улмаар хэргийг хаалгах төлөвлөгөөтэй байгаа гэж хохирогч талаас үзэхээр нөхцөл үүсчээ.
Иргэн Э нь 2022 оны 12-р сард Сүхбаатар дүүргийн ПГ-ын ерөнхий прокурор Э.Амарбатад дахин гомдол гаргасан байна.
Их хэмжээний мөнгө иргэнээс залилсан хэрэгт шалгагдаж буй Ц.Бат-Энх нь Эрдэнэт ТӨҮГ-ын орлогч, Тамгын газрын даргаар ажиллаж байгаа.
Ийнхүү гэмт хэрэгт нэр холбогдсон хүн улс төрийн ууган хүчин МАН-ын удирдах албан тушаал хашиж, Монгол Улсын хамгийн том үйлдвэрт өндөр албан тушаал хашиж суух нь хэр зохимжтой вэ?

Б.ОД

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!