Uncategorized Амьдрал Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 26 тэрбум 900 саяар авсан хоёр БЕЛАЗ моторгүй иржээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үе үе БЕЛАЗ худалдаж авдаг. Энэ он гараад хоёр ч ширхэгийг авсан байна. Тендер нь 2021 онд зарлагдан, 26 тэрбум 900 сая төгрөгөөр авчээ. Гэтэл энэ хоёр белаз нь моторгүй ирсэн тухай “Шилэн” Цогоо хэлэв. Яагаад гэвэл Европын холбооны хоригт орсон тул Белаз нь CUMMINS хөдөлгүүрийг авч чадахаа больсон гэнэ.

Тэгээд Хятад хөдөлгүүр тавьсан нь таарахгүй, таг зогсож, эд анги эвдэрсэн сурагтай. Хамгийн сонин нь дэлхийн санхүүгийн төв гэж болох Европ холбооны хоригт орсон газраас Белаз ахин дахин шалгаруулж авсаар байгаа нь хачирхалтай.

ОУВС-гийн зүгээс удаа дарааллан анхааруулсаар атал Европын холбоо, АНУ, Их Британийн хоригтой компанийг шалгаруулж, “Эрдэнэт үйлдвэр”-т үлэмж хэмжээний хохирол учруулсан нь ил тод байна.

Иймд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын 1-р орлогч Батмөнх, Худалдан авах ажиллагааны дарга Бямбадагва, Санхүү эрхэлсэн орлогч захирал Үүрийнтуяа нарын нөхдийг Шинэ сэргэлтийн бодлогын 6.6 зөрчсөн, мөнгө угаах үйлдэл байж болзошгүй, албан үүрэгтээ хайнга хандсан зэрэг шалгуулах үндэслэлүүд байгааг “Шилэн” Цогоо дурдаж ахин анхааруулж байна.

Ер нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн захирлаар МАН-аас Өмнөговиос ганцхан удаа сонгогдсон, төрөлх говьдоо ч төдийлөн нэр хүндгүй Х.Бадамсүрэн томилогдоход хүмүүс их гайхсан. Х.Бадамсүрэн нь авлигын хэрэг төдийлөн сөхөгддөггүй 2005 онд “Монросцветмет” нэгдлийн дарга байхдаа авлигатай нэр холбогдож, Ганц худгаар орж гарч үзсэн хүн. Тэр үед Москвад авто осолд орж, бүх яс нь бэртэн, арай гэж амьд гарсан маш бие муутай хүн гэсээр уснаас хуурай гарсан гэдэг.

Харин сүүлд тэтгэврийн насны Х.Бадамсүрэн улстөрчдийн нүд шүдийг өөртөө унагасан “Эрдэнэт үйлдвэр”-т захирлаар томилогдоход олон хүн гайхсан. Хэнтийн Бэрхийн жоншны уурхайд олон жил ажилласан болохоор Хэнтийн улстөрчидтэй дотно биз гэлцсэн юм. “Эрдэнэт үйлдвэр”-т очоод машин байр сэлгэсэн, томсгосон, засуулсан, охиныхоо сургалтын төлбөрт үйлдвэрээс 120 сая төгрөг шилжүүлсэн гэх яриа тасраагүй. Үйлдвэрийн дарга нарын тансаглал, Италиас тавилга зөөсөн, 2020 оны Токиогийн олимпийг үзэх гээд жилийн өмнө 326 сая төгрөг шилжүүлсэн гэхчлэн хүмүүс бичсээр байна. Тэрчлэн тэрбум тэрбумын тендер зарлаж, машин техник, үгүйдээ л жимс  виски авдаг юм билээ.

 

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!