Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Эхнэрээ хутгалж хөнөөгөөд, өөрийнхөө амийг хорлосон харамсалтай хэрэг гарчээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс хоёр хүний цогцос олдсон байна. Дээрх хэргийн тухай дуудлага дөрөвдүгээр сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад ирсэн ба гэр бүлийн хоёр машин дотроо нас барсан байжээ.

Шалгалтын явцад, 38 настай эрэгтэй эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөгөөд, өөрийнхөө амийг хорлосон болох нь тогтоогдсон байна.

Талийгаач эмэгтэйн нүүр, цээжин тус газарт найман удаагийн хутганы шарх байсан гэх ба гэмт этгээд эхнэрээ хөнөөж, цогцсыг нь нуух зорилгоор машины тээшинд хийсэн байжээ.

Эхнэрээ хөнөөснийхөө дараа өөрийгөө хутгалж гэмтээн, хоолойгоо боомилж, амь насаа хохироосон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон аж.

Хэргийн газраас хоёр хутга, дөрвөн гар утас хураан авч, шинжилж эхэлсэн байна. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!