Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Э.Бат-Үүл: Анх удаа үг хэлэх эрхээ хасууллаа

Ардчилсан нам дотроо 2 хуваагдаж, тус тусдаа цахим сонгууль хийж бүр даргаа хүртэл сонгоод амжсан. Өнгөрсөн бямба гарагт Ц.Тувааны АН-ын тал нь Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд АН-ын ээлжит бус бага хурлыг хийж, Дотоод сонгуулийн хорооноос АН-ын Их хуралд О.Цогтгэрэлийг намын дарга хэмээн өргөн мэдүүлж батламжийг гардуулан өгөх үйл ажиллагаа хийв.

Түүнчлэн тэр Бага хурал болдог өдөр нөгөө АН-ынх нь дарга С.Эрдэнэ “Дүнжингаравт зохион байгуулагдсан ээлжит бус Бага хурал хүчин төгөлдөр биш. Хуулийн хариуцлага тооцох ёстой. Тэр хуралд 600 гаруй хүн оролцсоноос 200 орчим хүн нь намын төлөөлөгч байсан. Үлдсэн хүмүүс нь “ТЭСО” корпорацийн хүмүүс” гэсэн юм.

С.Эрдэний талын АН-ын явуулсан дотоод сонгуулиар сонгогчдоос хамгийн олон санал авсан М.Тулгат АН-ын шинэ даргаар сонгогдсон. Тэдний талаас “Дүрмийн бус үйлдэл гаргаж, хууль бус сонгууль зохион байгуулж, ээлжит бус Бага хурлыг зохион байгуулсан хүмүүст намын үндсэн дүрмийн дагуу болон бусад холбогдох хуулийн хариуцлага тооцно” хэмээсэн байна.

Дүнжингаравын тэр ёслолын арга хэмжээний үеэр шинэхэн дарга О.Цогтгэрэл нь “Энэ удаагийн АН-ын даргын сунгаа амаргүй нөхцөлд боллоо. Нийгэмд АН-ын орон зай хаана байгааг иргэд биднээс асууж байна. АН сонгуулийн үйл ажиллагаандаа гишүүдээ оролцуулдаг нам болно. Үзэл санаан дээрээ бат зогсож гишүүдээ оролцуулсан нам болно. Хуваагдсан, бутарсан цаг эцэс болж, эвлэрсэн, шинэчлэн бүтээсэн шинэ үе ирлээ” гэсэн юм.

Харамсалтай нь, түүний үг “мартагдаж” амжаагүй байхад индэр дээр Э.Бат-Үүл гарч ирж үг хэлэх гэсэн боловч хүмүүс эсэргүүцэн, тарж одов.

Тодруулбал, “Болиоч ээ”, “Чи буу хөөе” гэсэн шуугиан дунд Э.Бат-Үүл индэр дээр үг хэлэхээр оролдов. Тэрбээр тэнд цугласан олонд хандаж “Манай нам чинь коммунист нам биш биз. Манай нам Ардчилсан нам биз. Тийм учраас Ардчилсан намын ёсоор үгээ хэлнэ. Би нийслэлийн АН-ын даргынхаа хувиар үгээ хэлнэ. Би та бүхэнд хандаж үг хэлмээр байна. Миний үгийг эхлээд сонсчих. Тэгэхээр сая 20-иод хоног…” гээд явж байтал “Халуун элгэн нутаг” дууг чангаар тавьж үгийг нь дараад улмаар тайзнаас буулгачихаж харагдсан.

Үнэхээр эвлэж нэгдэх гэж байгаа бол эхлээд нөгөө талынхаа үгийг сонсож сурах хэрэгтэй баймаар. Өөрсдөд нь өнөөдрийн эрхийг авчирсан баатраа нохой шиг хөөж тууж байгаа нь улс төрд байтугай хүний ёсонд муухай явдал. Цор ганц үнэн бол АН-ыг гардан байгуулалцаж, анхны даргаар нь ажиллаж явсан, Нийслэлд АН-ыг ялуулж явсан нэгэн. Мөн “Ардчиллын алтан хараацай”, “Ардчилсан хувьсгалын баатар” хэмээх цолыг нь хэлэх ч илүүц биз

Ямартаа ч аль нь “жинхэнэ” ардчилсан нам бэ гэдгийг Дээд шүүх л шийдэх үлдэж байх шиг байна…

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!