Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Улс төр

Э.Бат-Үүл: Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн ЗАХИАЛАГЧТАЙ ХОЛБООТОЙ байж болзошгүй

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өнгөрсөн даваа /2021.05.10/ гарагт Хотын дарга асан, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлтэй холбоотой ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэргийн захиалагч нь Э.Бат-Үүл гэх утгатай зүйлийг олон нийтэд мэдээлсэн байдаг.

Тэгвэл эл асуудалд Хотын дарга асан, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр /2021.05.12/ тайлбар өгч, мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би тайлбар хийх гэж ирээгүй, мэдэгдэл хийх гэж ирсэн. Өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард Хууль зүйн сайдын нэр дээр олон жил намайг С.Зоригийн хэрэг дээр зохион байгуулалттай гүтгэсэн хэрэг болсон. Үнэн, зөвийг нь тогтоож өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан байдаг. Тухайн үед миний хүсэлтийг хуулийн байгууллагад нь шилжүүлсэн, хариу нь ирсэн. Хууль зүйн яам болон Улсын Ерөнхий прокурорын хариу ирсэн байдаг. Өнөөдрийг хүртэл хэргийн хариуг хүлээж суугаа хүн юм. Харин сүүлийн үед Ц.Нямдоржийн гаргаж байгаа хачин авирыг харах тусам хүсэлтээ буруу хаяглаж явуулсан юм шиг санагдаж байна. Тэр үед Хууль зүйн сайд Ц.Нямдорж байсан. Ялангуяа Ц.Нямдорж намайг С.Зоригийг бүрэлгэсэн байж болзошгүй гэх бодол улам бүр төрөх боллоо. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн захиалагчтай холбоотой байх магадлалтай гэж бодож байна. Энэ хүн Хууль зүйн салбарыг 20 жил толгойлсон. Гэтэл өнөөдөр энэ хүн сандарч, тэвдээд хуулийг уландаа гишгэж байна. Өөрийгөө хуулиас дээгүүр тавьж байна. Ц.Нямдорж галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм ярьдаг боллоо. Маш зөрчилтэй, авцалдаагүй зүйл ярьж байна. Өнөөдөр айл гэр шатааж хүний аминд хүрсэн хүн ийм зүйл яриад сууж байна. Сэтгэц нь зүгээр байгаа даа гэх эргэлзээ төрүүлж байна” гэж ярилаа.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!