Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Юнивишн Монголиа” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоолоо

Өрсөлдөөний тухай хуулийн 5.2-д “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ” хэмээн заасан байдаг.

Харин ШӨХТГ-аас цахилгаан тамхи, ноос ноолуурын зах зээлийн судалгаа болон олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээл дэх давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг хийлээ.

Судалгааны дүнг 04 дүгээр сарын 29-ний өдөр ШӨХТГ-ын хуралдаанд танилцуулж, “Юнивишн Монголиа” ХХК-ийг Улаанбаатар, Дархан-Уул хотууд болон Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосныг зарлалаа.

Ийнхүү тус аж ахуй нэгж нь цаашид Өрсөлдөөний тухай хуулийн давамгай байдалтай аж ахуй нэгжийн зохицуулалтын дагуу үйл ажиллагаа явуулах юм.

Мөн ШӨХТГ-аас хийсэн зах зээлийн судалгаагаар “Ддэш ТВ” ХХК-ийг Дархан-Уул аймгийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдлаа алдсаныг, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хэвээр байгаа болохыг тогтоолоо.

Санал болгох

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ

uuganaa90

Т.Бадамжунайн хамаатан, газрын наймаачин Н.Болорчулууныг шалгах хэрэгтэй‼️⁉️

uuganaa90

А.Сүхбат аваргын усны дусал шиг адилхан хүүхдүүд

uuganaa90

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!