Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Японы Засгийн газар: Ямар ч байсан олимпын наадмаа хийнэ

Ирэх долоодугаар сард Зуны олимпын наадмыг хүлээн авах Япон улсад цар тахлын байдал намжихгүй хэвээр байна.

Өнөөдөр (2021.05.21) Японд халдварын шинэ 5721 тохиолдол бүртгэгдэж, гурван өдөр дараалан, 5000-ыг давлаа. Тус улсад нийт халдварын тохиолдол 705,933-т хүрээд байгаа юм.

Тиймээс Японд Токиогийн олимпын наадмыг цуцлах, хойшлуулах талаар хэлэлцүүлэг, маргаан, шүүмжлэл хэдэн сарын турш огт тасрахгүй байна.

“Асахи шимбүн” сонины газраас энэ сарын 15-16-нд иргэдийн дунд санал асуулга зохион байгуулахад оролцогчдын 83 хувь нь Токиогийн олимпын наадмыг цуцлах, эсвэл хойшлуулах хэрэгтэй гэж хариулсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн судалгаанд 69 хувь нь ингэж хариулж байснаас харахад эсэргүүцэж байгаа хүний тоо нэмэгджээ.

Гэвч ОУОХ, Японы Засгийн газар, Токио хотын захиргаанаас олимпын наадмыг төлөвлөгөө ёсоор хийх бодолтой байгаа гэнэ. “Асахи шимбүн”-д бичсэнээр Засгийн газрын хуралдаан дээр гишүүд “Ямар ч байсан олимпын наадмаа зохион байгуулна. Хийсэн ч, цуцалсан ч адилхан олон асуудал гарна” гэж ярилцсан байна.

ОУОХ-ны тэргүүн Томас Бах Токиогийн олимпын нээлтээс арав хоногийн өмнө буюу долоодугаар сарын 12-нд Японд ирнэ. Айлчлалын товоо ийнхүү эрт зарласан нь Токиогийн олимпын наадмыг төлөвлөгөө ёсоор хийх, цуцлах ямар ч бодол байхгүй байгаагаа харуулах зорилготой гэж шинжээчид үзэж байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!