Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Япон хамтлаг “монгол цуйванг алдаршууллаа”

Жил бүр уламжлал болон явагддаг Япон дахь монголчуудын Хаврын баяр энэ жил тавдугаар сарын 3-4-нд цахимаар явагдлаа. 1998 оноос эхэлсэн тус баяр Наран улсад амьдарч, ажиллаж, суралцаж байгаа монголчуудын хамгийн том баяр юм.

Энэ жилийн тус баярын нэгэн сонирхолтой зочин нь Японы Окинава арлын CHAKA LAND хамтлаг байлаа. Тус хамтлагийн нэг гишүүн нь монгол уран бүтээлч гэнэ.

Тэдний “Youtube” хуудас 1.6 мянга захиалагчтай бөгөөд арав гаруй бичлэг нийтэлжээ. “Chaka Land” хамтлаг өнгөрсөн хоёрдугаар сарын 4-ны өдөр “bacteria” нэртэй монгол хэлээр хийсэн дуугаа “Youtube” хуудсан дээрээ байршуулсан байна.

Тус хамтлаг Хаврын баярт зориулан “Монгол цуйван хэр вэ” хэмээх шинэ бүтээлээ сонирхууллаа.

“Е баримтаас мөнгө хожвол цуйван идмээр байна, монгол цуйван үнэхээр амттай юу” гэх зэргээр дуулж, монгол цуйванг Японд алдаршуулан, магтлаа.

“Bacteria” дуу нь одоогийн байдлаар 36 мянган хандалт авчээ.

Санал болгох

П.Энхмөнх: Аавын минь эмээл, хазаарыг олсон хүнд 2 өрөө байр өгье

uuganaa90

Зохиолын дууны салбарт цахилж л явна

uuganaa90

Хөдөлмөрийн баатар, буудлагын О.Гүндэгмаа 46 настай

uuganaa90

Асашёорюү Д.Дагвадоржийн анхны гэргий Г.Тамир нам жимхэн амьдарч байна

uuganaa90

“ОРГИЛ”-ЫН Ж.ГАНБААТАРЫН ЭЗЭМШЛИЙН ХИЙМЭЛ НУУРТ 16 НАСТАЙ ХҮҮ ЭНДСЭН ҮҮ⁉️

uuganaa90

Санал авахаар дэлгүүрийн өрийг тэглэж, оронд нь иргэдийн регистрийн дугаарыг авч байна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!