Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

ҮАБЗ хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох эсэх асуудлаар хуралдана

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж, ажлаа хүлээн авсан. Ажлаа хүлээн авсныхаа дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг зарлажээ.

ҮАБЗ өнөөдрийн хуралдаанаараа хэд хэдэн асуудал хэлэлцэх бөгөөд үүнд долдугаар сарын 1-нээс үйлчлэлийн хугацаа нь дуусаж буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлснийг үргэлжлүүлэх эсэх асуудал оржээ.

Мөн цахилгаан, дулааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэх талаар хэлэлцэх юм байна.

Эдгээр хөнгөлөлт болон нэмэгдлийг үргэлжлүүлэх тохиолдолд төсөвт тодотгол хийх шаардлага үүсэх бөгөөд үүнийг хэрхэх талаар хэлэлцэнэ гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ө.Золбаяр мэдээллээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!