Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Үйл ажиллагаа нь нээгдсэн байгууллагуудад шалгалт хийхэд 251 зөрчил илэрчээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/114 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу тусгай нөхцөл, шаардлагыг хангуулах хяналт, шалгалтыг 2021 оны 05 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд 3213 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хийлээ. Үүнд:
✔️ Хүнсний худалдаа – 1471
✔️ Зах,худалдааны төв – 9
✔️ Хоол,үйлдвэрлэл үйлчилгээ -751
✔️ Кофе шоп – 81
✔️ Хүнсний үйлдвэр – 3
✔️ Хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдааны төв – 109
✔️ Бусад /ахуйн үйлчилгээ/ -679
✔️ Чийрэгжүүлэлтийн төв буюу фитнес, иогийн газар – 46
✔️ Сургалтын төв – 15
✔️ Бассейн – 7
✔️ Зочид буудал – 21
✔️ Саун -10
✔️ Амралтын газар – 11 хамрагдлаа.
2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн зах, худалдааны төв, барааны тасгууд болон хоол, үйлдвэрлэл үйлчилгээний газар, зочид буудал, амралтын газар, саунаар үйлчилгээ үзүүлэх газрууд нь хүчин чадлынхаа 50 хувьд үйлчлүүлэгч хүлээн авахаар журамлагдсан.
Мөн худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарь 07:00-22:00, рестораны үйл ажиллагаа явуулах цагийн хязгаар 07:00-00:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоосонд хяналт тавин ажиллаж байна.
Тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдлыг шалгахад Баянгол дүүргийн Хархорин хүрээ ХХК-ийн 85 хувь, Шинэ сандэй ХХК-ийн Шинэ сандэй худалдааны төв 88 хувь, Чингэлтэй дүүргийн Алтжин санаа ХХК-ийн Алтжин бөмбөгөр худалдааны төв 84.2 хувь, Эрдэнэбулган ХХК-ийн Бөмбөгөр 1, 2 худалдааны төв 87.8 хувь, Юмт бөмбөгөр ХХК-ийн Бөмбөгөр худалдааны төв 66.4 хувь, Баянзүрх дүүргийн Дүнжингарав ХХК-ийн Дүнжингарав худалдааны төв 80 хувь, Нарантуул трейд ХХК-ийн Нарантуул зах 80 хувь, Сандэй худалдааны төв 88 хувь, Шөнийн зах 80 хувьтай тусгай нөхцөл шаардлагыг хангасан байна.
Шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 251 зөрчлийг илрүүлж, илэрсэн зөрчилд 9 зөвлөмж, зөрчил арилгуулах улсын байцаагчийн албан шаардлага 5 аж ахуйн нэгжид тус тус хүргүүлж, бүтээгдэхүүн хураасан 1 акт тогтоож, зөрчил гаргасан 7 хуулийн этгээд, 6 иргэнд хуулийн дагуу торгуулийн шийтгэлийг ногдууллаа.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!