Онцлох мэдээ Шар мэдээ

Үхлээс айдаггүй У.Хүрэлсүх хүүхдүүдээс айв

Одоогоос  хоёр жилийн өмнө У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох үеэр УИХ-ын чуулганы индэр дээрээс “Би айхгүй байна. Амь насаа алдахааас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс л айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвараа алдрах вий гэхээс гэхээс би айж байна” хэмээн хэмээж байлаа. Харин сая зургадугаар сарын 1-ний “Хүүхдийн баярын нээлтэнд хүрэлцэн ирэхдээ өндөр харуул хамгаалалтаар хүрээллүүлэн ирэх нь тэр. Угтаа бол үхлээс айдаггүй Ерөнхий сайд маань түмний олон цэцэг цэврүү шиг хүүхдээс айна ч гэж юу байх вэ. Бас болоогүй индэр дээр баярын үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ: “ Найрамдал зуслангийн газрыг зарсан, шамшигдуулсан нь ил болсон. Энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг хотын дарга, НИТХ-ын төлөөлөгч нарт хатуу шаардлага тавьж байна.Эргүүлэн авахад анхаарлаа хандуулж ажиллаарай, энд цугларсан эцэг эхчүүд, хүүхдүүдийн өмнө амла” гэсэн утга бүхий зүйл хэлсэн юм.

Индэр дээрээс буунгуутаа тайзны ард гаран хүүхдүүдтэй мэндчилэхэд хар шил зүүсэн хамгаалагч нар нь түүнээс алхам ч холдоогүй юм. Үнэндээ иргэдийнхээ итгэлийг алдахаас айж байна гэж нэгэнтээ хэлж байсан У.Хүрэлсүхийн ам ажил алд дэлмийн зөрүүтэй байгаа нь тодорхой. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, мах бензиний үнэ тэнгэрт гарч, иргэдийн амьдрал туйлдаа хүрсээр байна шүү дээ, Ерөнхий сайд аа.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!