Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Өгзөг барьсан” гэх асуудлын эзэн Д.Одбаяр Энэтхэгийн ЭЛЧИН САЙД болно гэв үү

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяртай холбоотой мэдээллийг хүргэжээ.

Тэрбээр “Бага суудлын хуралдаанд цөөнх бол гарын үсгээ зураагүй гараад явсан. Д.Одбаяраар туг тахичихлаа. Нэгэнт заваарсан юм чинь заваараад дуус гэсэн юм байлгүй. Намраас Д.Одбаярыг чөлөөлөөд, Энэтхэг рүү Элчин сайдаар явуулах юм гэсэн. Хэл амтай байж байгаад л явах нь” гэжээ.

Д.Одбаяр 2019 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүн байхдаа Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа 52 настай Д.Одбаяр нь онгоцны 00-ийн өрөөний дэргэд хажуугаар нь зөрсөн 20 настай үйлчлэгч бүсгүйн өгзөгт хүрч, бэлгийн дарамт  учруулсан.

Түүний энэ үйлдлийг  нисэх онгоцны ажилчид цагдаад мэдэгдсэнээр онгоц БНСУ-д газардсан даруйд Д.Одбаярыг баривчилсан юм. Энэ явдлыг тус улсын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орон даяар мэдээлж, БНСУ-д ажиллаж, амьдардаг 47 мянган монголчуудыг “нүүр хийх газаргүй” болгосон. Хэрэг даамжирсаар 47 мянган иргэн төдийгүй бүхэл бүтэн Монголчуудын нэр хүнд дэлхий даяар унасан гэж хэлж болно.

Учир нь БНСУ Д.Одбаяр гэдэг хувь хүн биш, Монгол Улсын ҮХЦ-ийн дарга хүн гэдгээр нь дэлхий даяар ярьж, бичиж байв.

Үндсэн хууль гэдэг ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндэс эх суурь. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дарга хүн ийм байж боломгүй үйлдэл гаргасан явдал нь уучилж боломгүй алдаа байлтай. Гэсэн ч энэ  асуудал коронавирусийн сүүдэрт дарагдаж, мартагдаж орхисон.

Гэтэл өнөөдөр түүнийг Энэтхэгийн Элчин сайдаар явуулах яриа гараад байна. Энэ асуудлыг олон хүн эсэргүүцэж, бухимдлаа илэрхийлээд байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!