Өнөөдөр нийгмийн сүлжээнд “Өгөөж чихэр боов” ХХК-ийг хорт хавдар үүсгэдэг далдуу модны тос ашигладаг гэх мэдээлэл цацагдаад байна. Тус мэдээлэлд далдуу модны тос нь хорт хавдар үүсгэж, генид нөлөөлж үр удмыг мутацжуулах, зүрх судасны өвчлөл үүсгэдэг гэсэн баримтыг хавсаргасан байв.

Дэлхийн нийт далдуу модны тосны 80% орчмыг Индонез, Малайз 2 улс хангадаг. Тосных нь цөөн хувь нь сайн шүүлттэй ба өндөр үнээр Европ, АНУ руу нийлүүлэгддэг бол Монгол, Орос мэт 3 дахь орнууд руу 30 дахин хямд үнээр нийлүүлэгддэг тос нь хорт бодис болох Глицидолын агууламж нь өндөр тул хүнсэнд хэрэглэхэд аюултай аж. Нүүр гарын саван үйлдвэрлэхэд тохиромжтой юм байна. Лабораторид ийм тостой хоолоор тэжээсэн хулганд хавдар үүсч байна. Гэтэл манай Өгөөж мэт үйлдвэрүүд дал модны хямд тос хэрэглэж ард олноо хорт хавдарт автуулж байна.
Оросын телевизийн баримтат киног үзэхийг санал болгож байна” хэмээн нийтэлжээ.
Харин “Өгөөж чихэр боов” ХХК бүтээгдэхүүндээ далдуу модны тосыг хэрэглэдэг гэдгээ 3жилийн өмнө онцлон мэдэгдэл гаргасан байдаг.









