Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Өмгөөлөгч Б.Баасанцогтын бичлэгийг ХАМТ БАЙСАН ЭМЭГТЭЙ нь дэлгэжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.05.14/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Өмгөөлөгч Б.Баасанцогтын орцны бичлэгийг Н.Алтанхуяг гишүүн надтай холбож ярих гэж байх шиг байна. Би өөрийнхөө нэрийг цэвэрлэмээр байна. Б.Баасанцогттой холбоотой тэр эмэгтэй өөрөө орцны камерыг гар утсаараа бичиж, олон нийтийн сүлжээнд цацсан. Үүнд цагдаа хамаагүй. Хувийн харилцааных нь л асуудал байсан. Тэр эмэгтэй СӨХ-ийн ажилчдаас хууль бусаар бичлэгийг авч цацсан. Үүнийг хуулиар хориглож, хязгаарлаж өгөх гээд байгаа юм. Үүнийг ил болгосон тохиолдол эрүүгийн хуулиар ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг тодорхой болгож өгөх гэж хуулийн төсөл оруулж ирээд байна шүү дээ” гэх тайлбарыг өглөө.

Учир нь, УИХ-ын нэр бүхий гишүүд камержуулалтын асуудал болон камерын бичлэгийг зөвшөөрөлгүй олон нийтэд цацдаг асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа билээ.

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!