Амьдрал Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

Өмнөговийн ИТХ-ын дарга Д.Бадраа төсвийн есөн сая төгрөгөөр үнэнч буддын шажинтан гэдгээ “баталжээ”

“Жалга болгон хийдтэй жас болгон хуралтай” гэгчээр өдгөө аймаг бүрээс гэгээнтэн тодорч байна. Гэгээнтэн тодруулах, алдаршуулах бас “ивээн тэтгэх” зэрэг “гэгээлэг” үйлсэд орон нутийн төрийн байгууллагууд идэвхийлэн оролцож төсвийн мөнгийг үрэх нь улам хавтгайрчээ. Өмнөговийн “дархлагдсан” дарга нарын нэг, өмнө нь аймгийн Засаг дарга явсан, өдгөө ИТХ-ыг удирдаж байгаа Д.Бадраа нутгаасаа тодорсон Говь түшээ гүний их хувилгаан Баригри Дамцагдорж гэгээнтэнг морилон ирэхэд нь жинхэнэ буддын шажинтан гэдгээ батлан харуулжээ. Үүний тулд захирамж гарган гэгээнтэний буян ном хурахад зургаан сая төгрөг өгчээ. Улмаар Энэтхэгт сурдаг гэгээнтэндээ хүндэтгэл үзүүлж ахин төсвийн мөнгөнөөс гурван саяыг гаргасан байна.  Хэрвээ үнэн сүжгээ харуулах гэж байгаа бол уг нь хувийнхаа мөнгөнөөс гаргах учиртай ч хэл ам хийхгүйгээр нь төсвөөс зарцуулжээ. Манай улсад төр шашны үйл ажиллагааг заагласан “Төр шашны харилцааны тухай хууль” гэж бий. Гэхдээ олон жил дарга хийсэн Б.Бадрааг баргийн хуулиас айж эмээхээ байсан гэдэг.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!