Уг тэмцээн нь БНСУ-ыг дэлхийд таниулж буй олон улсын корпорац, компаниудын нүүр царай болох, сурталчлах эрхийг олгох зорилготой бөгөөд хувь хүн төдийгүй Солонгосын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой аж.
Энэхүү тэмцээний “Гадаад модель” төрөлд Монгол Улсыг төлөөлж н.Номинчимэг, н.Ари нар оролцон дэд болон тусгай байр эзэлжээ.
Ингэснээр дэлхийн тэмцээнд оролцох эрхтэй болохоос гадна Солонгосын “Халлу” соёлыг дэлхий дахинд сурталчлахад хувь нэмрээ оруулах, олон нийттэй харилцах элч, сурталчилгааны загвар өмсөгч зэрэг олон чиглэлд оролцох бүрэн эрхийг олгосон байна.
Мөн оролцогч н.Номинчимэг үндэсний хувцастай загвар үзүүлсэн нь олон хүний анхаарлыг татаж чадсан тухай тус улсын хэвлэлүүд онцолжээ.