Амьдрал Мэдээ Папараци Улс төр Фото мэдээ

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт

 


БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сок Ёлын тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд үе үеийн ерөнхийлөгчид уригдсанаас гадна шинэ төрийн тэргүүнийг үүрэгт албандаа орохыг үзэхээр 41 мянган хүн цуглажээ. Ерөнхийлөгч Юн Сок Ёл, тэргүүн хатагтай Ким Кеон Хи гуравдугаар сараас хойш анх удаа олны өмнө хамт гарч байгаа нь энэ аж. Өнгөрөгч саруудад гарсан томоохон дуулианд холбогдсоноос хойш олны анхаарлын төвд орохоос зайлсхийж байсан тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн талаар зарим баримтыг хүргэж байна. 


1. Өмнөх тэргүүн хатагтай нараас ялгаатай нь Ким Кеон Хи сайн гэрийн эзэгтэй, эхнэр байх нийтлэг жишгийг эвдэж, карьертаа анхаарал хандуулж ирсэн эмэгтэй юм. Өдгөө 49 настай тэрбээр Кёнги их сургуульд урлагийн чиглэлээр суралцжээ. Их сургуулиа төгссөний дараа урлагийн боловсролоор магистрын зэргээ, дижитал контент дизайны чиглэлээр докторын зэргээ тус тус хамгаалжээ.

2. 2009 онд тэрбээр “Кована Контент” урлагийн үзэсгэлэнг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж эхэлжээ. Түүний удирддаг компани Альберто Жакометти, Марк Шагалл, Марк Ротко зэрэг томоохон уран бүтээлчдийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж байсан аж.

3. Тэрбээр нөхөртэйгээ 2012 онд гэрлэсэн бөгөөд хос хоёр олон жилийн өмнөөс биенээ мэддэг байсан гэж нэгэн ярилцлагадаа дурджээ. Тухайн үед Ким Кеон Хи 40 настай, Юн Сок Ёл 52 настай байжээ.

4. Тэд хүүхэдгүй бөгөөд дөрвөн нохой, гурван мууртайгаа амьдардаг аж.

5.  Нөхөр нь Иргэний хүч намаас сонгуульд нэр дэвшин өрсөлдөж эхэлснээс хойш түүнтэй холбоотой хэд хэдэн дуулиан дэгдсэн юм. Ким Кеон Хи 2007, 2013 онд их сургуульд багшлахаар өргөдөл гаргахдаа намтартаа хуурамч мэдээлэл оруулсан гэх дуулиан ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цацагдсан билээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд Ким Кеон Хи хэвлэлийн бага хурал зарлаж, дадлагажигч багшаар ажиллаж байсан туршлагаа бүтэн цагийн багш болгож өөрчилж, CV-дээ оруулсандаа олон нийтээс уучлал хүсжээ.

6. Түүнчлэн Ким Кеон Хиг Deutsch Motors-ын хувьцааг залилж авсан хэрэгт оролцож, дундаас нь их хэмжээний ашиг олсон хэмээн буруутгаж байгаа бөгөөд прокурорын байгууллага одоогоор уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

7. Үүгээр ч зогсохгүй, #MeToo хөдөлгөөний талаар нэгэн YouTuber-тэй ярилцаж буй бичлэг энэ жилийн эхээр цацагдсан нь солонгосчуудын эгдүүцлийг төрүүлжээ. Тэрбээр эрчүүд эмэгтэйчүүдэд (хохирогчдод) мөнгө төлөөгүйгээс болж  #MeToo хөдөлгөөн гарч байна гэх агуулгатай зүйлс ярьсан нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ.

8. Ким Кеон Хи 2018 онд өгсөн ярилцлагадаа “Нөхөр маань өндөр албан тушаал хашдагаас болж өөрийнхөө карьерыг орхиж, гэрийн эзэгтэй болохыг хүсэхгүй байна” хэмээн ярьж байсан боловч нөхрөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэний дараа The Korea Herald сонинд яриа өгөхдөө “Нөхрөө төрийн хэргийг амжилттай явуулахад нь туслах орчинг бүрдүүлэх нь эхнэр хүний хамгийн чухал ажил хэмээн бодож байна” гэжээ.

9. Тэргүүн хатагтай Ким Кеон Хи ийнхүү хэд хэдэн дуулианд холбогдсоноос болж олон нийтийн дунд нэр хүнд нь тийм ч сайн биш байгаа юм. Media Tomato агентлагаас явуулсан саяхны судалгаагаар солонгосчуудын 66.4 хувь нь Ким Кеон Хиг тэргүүн хатагтайн хувиар төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцохын оронд эхнэр хүний хувиар нөхрөө дэмжихэд л анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж үзжээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!