Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны зарлигаар жил бүрийн 5 болон 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг мод тарих Үндэсний өдөр болгон зарласан билээ.
Энэ өдрөөр хувь хүн, айл өрх, албан байгууллагууд өөрсдийнхөө хашаа, эзэмшил талбай болон ойр орчиндоо мод шинээр тарих, тарьсан модоо усладаг сайхан уламжлалтай.
Монгол улс мод тарих Үндэсний өдөртэй болсон дэлхийн 33 дахь орноор бүртгэгдсэн юм.