Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Өршөөлийн тухай хуулийг ХААЛТТАЙ хэлэлцэхээр боллоо

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулга хийх үеэрээ “Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэх шаардлагагүй” гэж байсан ч Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат нар хаалттай хэлэлцэх санал гаргаж, гишүүдийн 71,3 хувь дэмжсэнээр  хуралдааныг хаалттай явуулахаар болов.

Хуулийн хүрээнд 73 тэрбум төгрөгийн торгуулийг өршөөлд хамруулах асуудал яригдаж байна.

Хуралдаанд Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулга хийв. Өршөөлийн тухай хуулийг Хууль зүй дотоод хэргийн яам боловсруулсан байна. Өмнөх Өршөөлийн тухай хуулиас хүрээ хязгаарыг хумисан. Албан тушаал, эдийн засгийн суурьтай ялтныг хамруулахгүй аж.

Хуулийн хүрээнд жолоочийн торгууль гэх мэт 73 тэрбум төгрөгийн торгуулийг өршөөлд хамруулах аж.

Зургаадугаар сарын 24-ний байдлаар нийтдээ 9987 ялтан байгаагаас:

150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж,374 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломж бүрдэнэ 469 хоригдлын хорих ялаас 2 жилийг хасч хэдэн хүн магадлангаар суллагдахыг одоогоор хэлэх боломжгүйөсвөр насны 25 хүн суллагдаад нийт 1013 хүн хамрагдаж байгаа.Хорихоос бусад төрлийн ял эдэлж байгаа 3915 хүн өршөөлд хамрагдана.

Өршөөлд хамрагдсан иргэдийн хоол хүнсний зардлаас 1.7 тэрбум төгрөг хэмнэж, үлдсэн хоригдлыг хорих анги, байгууллагын хоригдлын байрны багтаамжид нийцүүлэн тараан байршуулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  боломжтой аж. Мөн хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 3682 ялтнаас өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг үйлдэж торгох ял шийтгүүлсэн 118, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 6, эрх хасах нэмэгдэл ял шийтгүүлсэн 2, нийт 126 ялтан байгаа аж.

Хууль зүйн байнгын хороо мөн Монгол Улсын шүүхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл (Засгийн газар 2021.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг) хийсэн. Хуулийн төслийг хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй саналын томёолол гараагүй тул анхны хэлэлцүүлгээр батлахаар УИХ-д хүргүүлэх саналыг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гаргаж, санал дэмжигдэв.

Үргэлжлүүлээд “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл (Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр) хэлэлцэж эхэллээ.

 

 

Санал болгох

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сураггүй шинэ гишүүдийг ард түмэн таних болоогүй

uuganaa90

Ерөнхийлөгчийнхөө бэртэй танилц

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатар ууна чиг, согтоно чиг

uuganaa90

Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахжаргал Г.Дашнямын эхнэрт хань болов

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!