Онцлох мэдээ Шар мэдээ

Ө.Энхтүвшингийн гэргий баянзүрхчүүдийг бухимдуулав

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин авааль гэргийгээ төрхөмд нь буцааж, өөрийнхөө нарийн бичгээр ажиллаж байсан У.Булганмааг хоёр дахь амьдралаараа сонгосон. Нөхрийнхөө нарийн бичгээр л ажиллаж байсан болохоос У.Булганмаа шаггүй бизнес сэтгэлгээтэй нэгэн. Учир нь тэрбээр “Өгөөмөр” техникийн захыг ажиллуулдаг юм. Харин саяхнаас У.Булганмаа “Өгөөмөр” захаасаа болж баянзүрхчүүдийг багагүй бухимдуулаад байна. “Өгөөмөр” захын ард дахин төлөвлөлтөөр баригдсан орон сууцанд 10 мянган иргэн амьдардаг. Гэтэл тус захын буруутай үйл ажиллагаанаас болж иргэд гэртээ орж чадахаа больсон гэнэ. Тус захын газар эзэмших эрхийн хугацаа дууссаны дараа сунгуулахдаа хотхон руу ордог байсан нийтийн эзэмшлийн зам талбайн газрыг хамруулж, талбайн хэмжээгээ сунгаснаас энэ бүхэн болжээ. Тиймээс хорооллын иргэд гэртээ орох боломжгүй болсон учраас Нарантуул захаар тойрч орохоос өөр аргагүй болсон юм билээ. Баянзүрхчүүд энэ орц гарцыг нээж өгөхийг хүсч нийслэлийн Засаг даргад хандаад байгаа юм. Гэвч асуудал үүгээр дууссангүй. Хатагтай У.Булганмаа түрээслэгчдээсээ авто зогсоолын төлбөр гэж цаг тутам 4000 төгрөг авахаар шунаж, мөн л олон хүнийг уурлуулаад байна. “Өгөөмөр” захын удирдлага өмнө нь түрээслэгчдээсээ авто зогсоолын түрээс авдаггүй, автомашинтай үйлчлүүлж буй иргэдээс 500 төгрөгийн татвар авдаг байсан ч гэнэтхэн түрээслэгчдээсээ цаг тутамд мөнгө авахаар болсон нь ийнхүү олон хүнээс таагүй үг сонсоход хүрчээ. Ийнхүү У.Булганмаа хатагтай баянзүрхчүүдийн толгойны өвчин болоод байгаа аж.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!