Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“​Мах импекс“ компанийн “Аянчин” хиамнаас юуных нь мэдэгдэхгүй үс гарчээ

Манай үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг “Мах маркет”-ыг мэдэхгүй хүн үгүй биз. Тэгвэл “Мах маркет”-ийн үйлдвэрлэдэг “Аянчин” хиамнаас үс гарсан тухай иргэн өөрийн фэйсбүүк хуудсандаа бичжээ. Гэтэл “Мах импекс” компаниас уучлалт ч гуйлгүй “Эргээд холбогдоно” гээд хэд хоног алга болсны эцэст 1,000,000 төгрөг өгье хэмээжээ.

Тэрбээр “”Мах импекс” компанийн “Аянчин” хиамнаас ийм юу нь мэдэгдэхгүй үс гараад ирсэн. Үсээр юу л бол юу дамжина. Үүнийг талыг нь гэр бүлээрээ идсэн дараа өдөр ахиад хэрэглэхдээ анзаарсан юмаа. Ингээд “Мах импекс” ХК-руу хандлаа. Тэгтэл уучлаарай ч байхгүй манай ажилтан тантай холбогдоно оо гэв. Орой ажлаа тараад өөрөө “Мах импекс” руу залгатал чанарын менежер холбогдоод уучлалт хүсч хаанаас ийм үс орсон тухай мэдээллээ хэлье гэв. Ингээд хүлээлээ өглөө залгалаа. Ийм юм идчихсэн юм чинь зүгээр биед өөрчлөлт орж уу гэр бүлээрээ шинжилгээ өгмөөр байна түүний зардлыг гаргаж өгөхийг хүстэл ахин нэг ажилтан нь залгаад “Ахын дүү хөрсөн дээрээ буу, манай найдвартай савалгаатай ариутгалтай, нээх өвчин нян илрэхгүй байх гэж бодож байна, би олон жил ажилласан туршлагатай 300,000 төгрөг өгөөд тохиръё. Юу гэсэн үг вэ, надад гэр бүлээрээ шинжилгээ хийлгээд хаана ч хүрэхгүй ээ гэхэд маргааш нь захирлаасаа 1,000,000 төгрөг өгөх зөвшөөрөл арай гэж авлаа, тийм зах дээр наймаа хийж байгаа юм шиг юм гэж байхгүй надах чинь чиний асуудал… Зөрчлийн тухай хуулийн дагуу та нар хүнсний хууль, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн ийм чанарын шаардлага 0 бүтээгдэхүүнийг хэрэглэгч нь хэрэглээд байхад ийм л байдалтай хүнтэй харьцдаг захирал нь ч, ажилтнууд ч үнэхээр хэнэггүй, хариуцлагагүй, аймшигтай газар юм аа” гэжээ

Сүүлд 2017 онд мөн адил чанамал хиамнаас нь гахайн хөлний үс, бүр хуванцар хүртэл гарч байсан нь хэрэглэгч олныг бухимдуулахад хүргээд зогсохгүй үйл ажиллагааг нь мэргэжлийн байгууллагаар шалгуулахыг хүссэн хүн цөөнгүй байсан.

Бидэнд мэдэгдэж байгаа нь энэ болохоос биш чанах болгох, савлах гээд бүхий л дамжлага чухам ямар орчинд явагддаг бол гэхээс хэний ч дургүй хүрч таарна. Энэ олон жил өнгөрч байхад нөгөө л нэг алдаа хэвээрээ байгаа нь харамсалтай. Өнгөрсөн удаа гахайн үс, энэ удаа юуных нь мэдэгдэхгүй үс гарлаа. Цаашид юу гарахыг таах аргагүй…

“Мах маркет”-ын хиамнаас гахайн үс гарч байна

“Мах маркет”-ын хиамнаас гахайн үс гарч байна

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!