Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

​ “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК Г.Баасанг шүүхэд өгөхөө мэдэгдлээ

Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан өчигдөр хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нэг ширхэг үнэт цаасыг хоёр сая дөрвөн зуун наян долоон төгрөгөөр хэвлэсэн” хэмээн мэдэгдсэн билээ.  Тэгвэл уг асуудлаар “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ний Гүйцэтгэх захирал Э.Ариунгэрэл дараах тайлбарыг хийжээ.

“Эрдэнэс бонд” үнэт цаасыг нийт 240 орчим мянган ширхэгийг нэг бүрийг нь 2490 төгрөгөөр хэвлэсэн. Энэ нь нэг сая төгрөгийг орлож байгаа үнэт цаас гэдгийг ойлгох хэрэгтэй. “Эрдэнэс бонд” нь үнэт цаас учраас маш өндөр нууцлалтай байх ёстой. Хувилан олшруулах, хуурамчаар үйлдэх боломжгүй байх зэрэг шаардлагууд тавигддаг. Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй компаниуд тусгай зориулалтын цаасанд хэвлэлийн олон төрлийн өндөр технологи шингээгээд хуурамчаар үйлдэх боломжгүй, маш сайн нууцлалтай үнэт цаасны бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай байдаг. Нүдэнд харагдах болон харагдахгүй олон төрлийн нууцлалтай, дууриалгах аргагүй бүтээгдхүүн. “Эрдэнэс бонд” үнэт цаасыг манай компани нэг ширхэгийг нь 2490 төгрөгөөр хэвлэсэн. Г.Баасан гуайн яриад байгаа шиг нэг ширхэгийг нь хоёр сая дөрвөн зуун наян долоон төгрөгөөр хэвлэсэн гэдэг нь гүтгэлэг. Ийм өндөр үнээр хэвлэгддэг үнэт цаас гэж дэлхийн хаана ч байхгүй байх. Тийм ч учраас бидний бизнесийн нэр хүндэд халдаж байна хэмээн үзэж Г.Баасан гуайг уучлал хүсч, залруулга хийхийг шаардаж байна. Эс бөгөөс бид хуулийн дагуу шүүхэд хандан нэр төрөө сэргээх, холбогдох арга хэмжээг авах болно” гэсэн байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!