Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Фото мэдээ

“Алтан жолоо” группийн өв залгамжлагч Э.Энх-Очир хэрэг хийгээгүй гэдгээ баталсан уу?

УИХ-ын гишүүн асан, “Бридж” группийн эзэн Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн видео бичлэг сошиал орчинд хүчтэй тархаж байсан цаг саяхан. Тэрээр энэхүү бичлэгтээ нөлөө бүхий эрхмүүдийн хүүхдүүдийн талаар дурдаж, хар тамхи хэрэглэдэг, охидтой зүй бусаар харьцдаг талаар мэдээлсэн.
Тэгвэл тэдгээр хүүхдүүдийн нэг гэгдэж байсан “Алтан жолоо” группийн ерөнхийлөгч В.Энхбаатарын хүү Э.Энх-Очир аав, ээжийн хамт сууж байгааг та харж байна. Харахад нүдэнд дулаахан, аав, ээжийнхээ өврөөс ч гараагүй гэмээр нялх төрхтэй Э.Энх-Очирыг мэдэх хүмүүс эвдрээгүй, жаахнаараа хүүхэд хэмээдэг юм билээ. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа “Номуундарийн лайвтай холбоотой буруу зөрүү мэдээлэл цацагдаж байна, тэр дундаа миний нэр энэ асуудалд дурдагдаж байгааг үзлээ. Би АНУ-д цэргийн сургуульд сурдаг учраас мэдээллээс хол байна. Эхлээд хэдэн хүүхдүүдийг буруутгаж байснаа одоо бүр Номуундарийг гутаах мэдээллүүд гарсан байх юм. Номуундарь болон нэр холбогдсон хүүхдүүдийн талаар гутаан доромжлох мэдээллүүд сошиалаар цацаад эхэлсэн нь надад харамсалтай байна. Сошиал ертөнц гэдэг бол сайн хүнийг муу болгож, муу хүнийг сайн болгож харагдуулж чаддаг юм байна. Миний мэдэхээр Номуундарь болон манай найзууд гадуур яригдаж байгаа шиг муу хүүхдүүд биш, мөн ийм зүйл хийхгүй. Миний мэдэхээр ийм зүйл болоогүй. Хийх нь байтугай хэлж ч чадахгүй зүйлийг бидэнд тулгах юм. Номуундарийн ярианд яригдаагүй зүйлийг ярьсан болгож, олон хүүхдүүдийг сошиалаар гүтгээд л байх юм. Хамгийн гол нь энэ мэдээллийг үзэж байгаа аав ээждээ санаа зовж байна. Хүүдээ итгээрэй, ямар хүү төрүүлж өсгөснөө та хоёр минь дэндүү сайн мэдэж байгаа, хүү нь ийм зүйл огт хийгээгүй шүү. Мөн найзууддаа хэлэхэд хатуужилтай байгаарай. Үнэн олдоно гэж найз нь итгэж байна” хэмээж байсан юм.
Мөн тэрээр хар тамхи хэрэглэдэггүй гэдгээ батлахын тулд сургуульдаа өгдөг шинжилгээний хариу бүхий хуудсыг нийтэлж байлаа.
Ямартай ч энэхүү хэрэгт 2017 онд Эрүүгийн цагдаагийн газраас хавтаст хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч “Хүчирхийлсэн гэх хэрэгт нотлох баримт байхгүй” хэмээх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтын шатанд нь хаасан аж. Харин тухайн хэрэгт нэр дурдагдсан 30 хүний Монголд байсан 14 хүнийг биологийн шинжилгээнд хамруулахад мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон тул Зөрчлийн хуулийн дагуу нэг сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн болохыг хэвлэлд мэдээлжээ.

Санал болгох

Жүдо: Тив, дэлхийн шинэхэн аварга Б.Баасанхүү Парисын олимпод эх орноо төлөөлнө

uuganaa90

На.Балжмаагийн онлайн сургалтын төгсөгчид хонхны баяраа нижгэр хийлээ

uuganaa90

Нэр дэвшигчдийг тодруулахын өмнө Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын даргаас огцруулж, Х.Нямбаатарыг сонгож магадгүй байна 

uuganaa90

Ц.Элбэгдоржийг “Гаднын улсад байгаа” гэх шалтгаанаар ямар зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байгааг нь нууцлах чиглэл өгчээ

uuganaa90

ГЭРЧ: Биеийн хүч сэргээдэг бэлдмэлийг зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн байж болзошгүй

uuganaa90

Сонгуулийн тухай хууль зөрчсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна 

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!