Амьдрал Мэдээ

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтжээ

Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 566 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 444 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас 21 хүн бэртэж, орон нутгийн замд нэг хүний амь хохирчээ.

Ноцтой зам тээврийн ослыг дурдвал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг, ниссэх буудлын баруун талын шороон замд “Тоёота Приүс” загварын тээврийн хэрэгсэл онхолдож, 15 настай хүүхдийн амь хохирсон байна. Мөн амралтын өдрүүдэд ослын улмаас долоон хүүхэд хүндэвтэр болон хүнд гэмтжээ. Иймд эцэг эхчүүдэд хүүхдээ тээвэрлэхдээ зориулалтын суудал ашиглах, замын нөхцөл байдалд тохируулан хурд хэтрүүлэхгүй, өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө нэг хором тэвчиж дураараа биш дүрмээрээ хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа.

Замын цагдаа нар согтуугаар жолоо барьсан 27 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!