Амьдрал Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ Шар мэдээ

Гишүүн Э.Батшугар жүжигчин Б.Янжиндуламтай дэр нэгтгэснээ албан ёсоор зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар гишүүн гэр бүлтэй байхдаа жүжигчин Б.Янжиндуламтай амрагийн холбоотой байсан гэх яриа шуугиан тарьж байлаа. Энэ бүхэн батлагдаж тэрбээр энэ жилийн наадмын нээлтэд Б.Янжиндуламыг дагуулан ирсэн юм. Төрийн их наадмын хүндэтгэлд хөтлөн ирсэн болохоор албан ёсны амьдрал гэж ойлгохоос өөр аргагүй.
Харин Э.Батшугарын экс гэргий Т.Дарима Европын нэгэн язгууртны хүү Доминик Жүүрис хэмээх чинээлэг эрхэмтэй нижгэр хурим хийсэн талаар удалгүй хэвлэлээр шуугисан. Б.Янжиндуламтай холбоотой гэх асуудал нэлээн хэдэн жил шуугисны эцэст Т.Дарима бүсгүй ийнхүү сонголт хийж, эх орноосоо явсан гэж харах хүмүүс ч байсан.
Төмөрийн Дарима хэмээх даруухан боловсролтой бүсгүй ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ууган хүү Э.Батшугартай олон жил үерхэж охинтой болсон гэдгийг монголчууд мэднэ. Харин сүй бэлэг, хурим найр болон албан ёсоор гэрлээгүй. Төмөрийн Дарима бэлтэй айлын, мэдлэг боловсролтой охин. Тиймээс Э.Батшугарыг жүжигчин бүсгүйтэй холбогдоход уучилж чадалгүй, эргэлт буцалтгүй явсан гэдэг.
Харин Б.Янжиндуламын хувьд “Амьдралоги” уран сайхны кинонд тоглосноор анх олонд танигдсан. Мөн солонгост жүжигчнээр төгссөн тэрбээр БНСУ-ын алдартай жүжигчидтэй адил явдалт уран сайхны кинонд дүр бүтээн карьерээ улам бататгаад авсан. Өдгөө тэрбээр Зайсан Хиллд “Adore” брэндийн дэлгүүрээ нээгээд байгаа юм. Үүнд нь ч гишүүн Э.Батшугарын оролцоо байдаг талаар хүмүүс жив жув хийлцдэг билээ.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!