Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Г.Амгаланбаатар: Нийгмээрээ намайг нулимах вий гэдгээс айдаг учраас эдгэрсэн хүмүүс ил гарч чаддаггүй юм байна гэж бодсон

УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Амгаланбаатар коронавирусын халдвар аваад эдгэрсэн тухайгаа өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Жүжигчин Г.Амгаланбаатар: “УДЭТ-ын уран бүтээлчид гуравдугаар сарын 6-нд “Анна Каренина” жүжгийг тоглож байлаа. Гэтэл уран бүтээлчдийн нэгээс халдвар илэрлээ гэх мэдээлэл гарсан тул тоглолтоо зогсоогоод танхимд байсан үзэгчдээ гаргасан. Ингээд тоглолтод оролцож байсан жүжигчид уран бүтээлчид гээд нийт 112 хүн тэр орой PCR шинжилгээ яаралтайгаар өгсөн. Шинжилгээний хариу маргааш нь буюу гуравдугаар сарын 7-ны 16.00 цагаас эхлэн гарч, сөрөг хариу хүмүүсийн гар утсанд ирсэн. Миний шинжилгээний хариу ирдэггүй. Оройн 20.00 цагаас утас дуугарч УОК, ХӨСҮТ, цагдаагаас ярьж байна гээд таны хариу эерэг гарсан тул явсан маршрутаа хэлээрэй гэсэн. Шинж тэмдгийн хувьд үнэрлэх мэдрэмжээ хоёр хоног алдсан. Гэхдээ бүрэн алдаагүй. Хүн хүнд өөр өөр шинж тэмдэг илэрдэг юм билээ.”Эерэг” гарлаа гэсэн мэдээ авахад их сандардаг юм билээ.Нийгмийн хандлагаас айдаг юм байна. Өөрөөс нь зай барих вий гэсэн айдастай. Коронавирус тусаад эдгэрсэн хүмүүс яагаад ил гарч, мэдээлэл өгөхгүй байна вэ гээд гайхаад байдаг. Хүмүүс нийгмийн хандлагаас маш их айдаг юм байна гэдгийг би сайн ойлгосон. Нийгмээрээ намайг нулимах вий гэдгээс айдаг учраас эдгэрсэн хүмүүс ил гарч чаддаггүй юм байна гэж бодсон” гэсэн юм.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!