Хүй Долоон худагт 93 жил завсарласан Даншиг наадам 2015 онд болоход нэгэн бүсгүй олны анхаарал татсан билээ. М.Баярмаа гэх тэр эмэгтэй жороо морины үзүүлбэрийг эрчүүдийн адил жолоо даран хатируулан үзүүлж, хэн хүний харцыг булааснаар Даншиг наадмын “мисс”-ээр тодорсон юм.
Ямарсайндаа түүнийг харсан наадамчин олны мэлмийд Их зохиолч Д.Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэг өөрийн эрхгүй буух аж хэмээн шуугиж байлаа. Харин тэрбээр 2023 оны Даншиг наадмаар онцгой содон дээл хувцсаар гангарсаар ирсэн нь хэдэн жилийн өмнөх дүр нь яг л хэвээрээ буй нь анзаарагдсан. Даншигийн мисс нэр зүүсэн хүн Даншигтаа ирж наадамлах нь зүйн хэрэг биз ээ.
Монгол морь, монгол бүсгүй хоёрын төгс хослолыг харуулж, олны нүд сэтгэлийг баясгаж явсан энэ бүсгүй Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Мижиддоржийн Баярмаа гэгч бөгөөд жороо морины уралдаанд тавдугаар байр эзэлж байлаа.
Өмнөх мэдээ