Амьдрал Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

Ж.Мөнхбат: Э.Цэндбаатарт ер нь бид машин авч өгөх алба юм уу

МУГТ Э.Цэндбаатарын найр болж, тэнд нь Ж.Мөнхбат тэргүүтэй Архангайн гишүүд очсон юм аа даа. Очоод бусад аймгийнхны адил зиндаархаж, Ланд 200 биш юмаа гэхэд Suzuki Jimny гэдэг машин авч өгнө хэмээгээд эрхийн бичгийг нь гардуулсан байна. Энэ цагаас хойш Ж.Мөнхбатын амласан нөгөө машин сураггүй болж, худалч, залдаг зантай түүнийг улс төр хийлээ гэх яриа ч гарах болсон. Харин энэ талаар Ж.Мөнхбат өгөх албагүй гээд пээдийгээд авав. Тодруулбал Ж.Мөнхбат хэлэхдээ “Өнгөрсөн хавар байх аа, Э.Цэндбаатар найраа хийгээд нутгийн зөвлөлийнхнийг урьсан. Өмнө нь бид Э.Цэндбаатартай ямар ч холбоо байгаагүй. Архангайнх л гэдэг сураг байсан. Орой 19 цагт гэнэт очихоор болоод л Бридж группээс “Suzuki Jimny” гэдэг машины эрхийн бичиг аваад бид өгсөн. Эрхийн бичиг нь араас түгжирч ирээд л ийм юм болсон. Энэ бүгдийг бид төсвийн мөнгөнөөс шийдэж чадахгүй. Бас бэлэн аваад өгчих мөнгө төгрөгтэй хүмүүс биш. Нутгийн зөвлөлийн ажил гэдэг нь нутгийн зөвлөлийн хэдэн бизнесмэнээсээ л царайчилдаг, тэднээс тав арван төгрөг гуйдаг. Хүмүүс амладаг, гэсэн ч өгнө гээд тодорхой цаг хугацаа өнгөрдөг. Бид энэ мөнгийг нь цуглуулж байна. Маш олон хэвлэлээр бидэн рүү дайрч довтолсон. Сүүлд нь бодоод байхад бид ер нь алба байхгүй байхгүй юу. Бид машин нь түгжрээд ирж байгаа гэж хэлээгүй. Эрхийн бичиг нь түгжрээд ирж байгаа л гэж хэлсэн. Тэрнээс тэрнийг залилаад, PR хийгээд, улс төр хийгээд байгаа юм байхгүй. Тав, арван төгрөг цуглуулаад машиныг нь аваад өгөх хооронд хэвлэлээр цацаад, энд тэнд ярилцлага өгөөд байх хэрэггүй. Бид юмыг нь аваад залилчихсан, хулхидчихсан юм шиг яриад байна. Сүүлийн үед бид бодож байна, ингэн ингэн бид тэрэнд юм өгөх хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу. Өөрөө хэвлэлээр янз янзын юм яриад, сошиалаар бичээд, бичүүлээд ч байгаа юм уу. Бид заавал өргүй шүү дээ” гэсэн юм.
Үнэхээр авч өгч чадахгүй юм бол яах гэж машин бэлэглэе гэж том ярьдаг юм бэ. Хоосон дугтуй боогоод нэг удаа өөр хүнийг хуурч байсан түүх чинь сошиалаар саяхан сэвэгдээд байсан шиг өнөөх аргаа хэрэглэхгүй яасан юм. Түмний өмнө амлачихаад хэлсэндээ хүрдэггүй гишүүнд ер нь хэн цаашдаа итгэх билээ. Төсвийн мөнгөнөөс өөр юмгүй, таван цаас аваад өгөх компани ч үгүй байж өнөөдөр тэрбээр 4, 5 тэрбумын орон сууцанд амьдарч, хамгийн үнэтэй тансаг бүхнийг хэрэглэдэг. Ёстой төрөөс төрсөн тэрбумтан гэдэг чинь энэ шүү дээ. Хүүхэн шуухны асуудал дээр бандааш Гантулгаас алдартай тэрбээр эхнэрээ нэвширтэл зодож, буу шийдмийн асуудалтайгаар Хан-Уул дүүргийн цагдаа дээр бүртгэгдэж байсан нь саяхан. Худлаа яруу найраг хэлж, МАН-д ганц нэг кино бичиж өгснийхөө хариуд УИХ-д удаа дараа сууж буй түүний хийсэн, байгуулсан гавьяаг Архангайн ард түмэн хэлж чадахгүй л болов уу. Тиймээс худалч, хуурамч, завхай, залхай гишүүн Ж.Мөнхбатаас толгой нь хамуураагүй л бол Архангайн ард түмэн залхах, салах цаг болсон юм биш үү.

Ж.Мөнхбатын эхнэр
Ж.Мөнхбатын эхнэр

Санал болгох

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ

uuganaa90

Т.Бадамжунайн хамаатан, газрын наймаачин Н.Болорчулууныг шалгах хэрэгтэй‼️⁉️

uuganaa90

А.Сүхбат аваргын усны дусал шиг адилхан хүүхдүүд

uuganaa90

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!