Амьдрал Мэдээ Трэнд Фото мэдээ

ЗГ: ДУУЧИН, ТАМИРЧИД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ХАРЬЯАЛАГДАЖ, ЦАЛИН АВАХЫГ ХОРИГЛОВ

Өнөөдөр УИХ-ын чуулган явагдаж байна. Энэхүү чуулганаар “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байгаа аж. Энэхүү чуулганаар тээврийн хэрэгсэл, дэд, орлогч дарга, албан тасалгаа, дүрэмт хувцас, албан томилолт, цалин хөлс, нэмэгдэл, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, цахим худалдан авалтыг зохицуулж байгаа аж. Шинэчилсэн чиг үүргийн 15.1.8-д бусад тохиолдолд спорт, урлагийн арга хэмжээ, баг, тамирчин, урлаг соёлын хамтлаг, дуучин ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хөдөлмөрийн дотоод журам заагаагүй хандив, тусламж, дэмжлэг өгөхийг төрийн байгууллагуудад хоригложээ. Мөн Цэргийн дуу бүжгийн чуулга, Хилийн цэргийн чуулга, ЦЕГ-ын дэргэдэх “Сүлд” чуулга, Улаанбаатар чуулга зэрэг чуулгуудыг Соёлын яаманд нэгтгэн зохион байгуулах аж. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр урамшуулал олгож байгааг хязгаарлах” саналыг гаргалаа. 

Санал болгох

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ

uuganaa90

Т.Бадамжунайн хамаатан, газрын наймаачин Н.Болорчулууныг шалгах хэрэгтэй‼️⁉️

uuganaa90

А.Сүхбат аваргын усны дусал шиг адилхан хүүхдүүд

uuganaa90

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!