Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Л.Баттөр: Нэгдүгээр тунд хамрагдаад халдвар авсан 6,000 гаруй хүн байна

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр УОК-ын Шуурхай штабын мэдээллийн үеэр иргэдээс ирүүлсэн асуултад хариуллаа.

– Коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн хүн вирус тээгч болох эрсдэлтэй юу?

– Вакцины 1 болон 2 дахь тунгаа хийлгэсэн хүн халдвар хамгааллын дэглэмийг нарийн сахих ёстойг ДЭМБ-аас байнга анхааруулж байна. Вакцины дархлаа тогтоох чадвар хэр байгааг дэлхий дахинд болон Монгол Улсад ч судалж байгаа.

Өнөөдрийн байдлаар вакцины 2 дахь тунгаа хийлгээд халдвар авсан 80 гаруй, нэгдүгээр тунд хамрагдаад халдвар авсан 6,000 гаруй хүн байна. Тиймээс вакцин хийлгэлээ гэж тайвшрах боломжгүй.

Үүнээс гадна вакцины нэгдүгээр тунд хамрагдаагүй олон хүн бий.

Вакцин хийлгэсэн ч тухайн хүний цусанд эсрэг биет байгаа болохоос бидний гар дээр, амьсгалын замд эсрэг биет байхгүй. Өвчтэй хүнтэй гар барих, тэр орчинд хэсэг хугацаанд байж байгаад эрүүл хүнтэй харьцахад халдвар дамжих эрсдэлтэй.

– Гэрийн ажиглалтад байгаа иргэнээс шинжилгээ ирж авч байгаа юу. Дөрөвдүгээр сарын 18-нд тусгаарлагдсан нэг ч шинжилгээ авсангүй.

– ХӨСҮТ-ийн тандалтын баг дүүргүүдэд хуваагдан ажиллаж байгаа. Хамгийн түрүүнд батлагдсан тохиолдлын гэр бүлийнхнээс тэр дор нь шинжилгээ авч байна. Батлагдсан тохиолдол өдөрт мянга, мянгаараа гарч байгаа учраас тандалтын багуудын хүрэлцээ сайн хүрэхгүй байж магадгүй.

Ойрын хавьтлаа мэдэж байгаа, амь насанд нь аюултай шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэгтээ хандах хэрэгтэй. Заавал PCR шинжилгээ хийлгэх хэрэггүй. Шинжилгээгүйгээр өрхийн эмнэлэгтээ хандана. Шинжилгээ хүлээхээр цаг алдаад өвчин хүндрэх эрсдэлтэй.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!